30 жилийн баялаг туршлага бүхий “Митра – Уул уурхайн бүтээгдэхүүн – Тээвэрлэгч” ХХК нь 2009 онд Монголд үүд хаалгаа нээлээ.Манай үйл ажиллагааны зорилго нь Монгол орны нөхцөлд уул уурхайн бүтээгдэхүүнийг найдвартай мөн эдийн засгийн хэмнэлттэй тээвэрлэхэд оршино. “Митра” ХХК-г Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын нэр хүнд бүхий зам барилга, хүнд машин механизмийн үйлдвэрлэлийн хоёр томоохон компани нийлж байгуулсан юм. Бид Монгол дахь үйл ажиллагаагаа Монгол түнштэйгээ хамтран хэрэгжүүлдэг. Монгол орны онцлог зүй тогтол нь биднийг энэ сайхан оронд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх шийдвэр гаргахад их төхөм болсон. Үйлчлүүлэгчидтэйгээ ойр байх нь амжилтын үндэс гэдэг зарчмыг баримтлан бид Улаанбаатар хотод салбараа нээсэн билээ. Хурдацтай хөгжиж буй Монголын уул уурхайн салбарыг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт бид итгэлтэй байна. Бидний уриа бол “Хэзээ ч, Хаана ч – Чанар”.Бид та бүхэнд Митра – чанартай үйлчилгээг санал болгож байна.
|